Encanto Trade Center - Office

Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд байрлах Монгол улсын хамгийн өндөр барилга Encanto Trade Center - Office-г танилцуулъя.

4.5мДавхарын өндөр
7Лифт
1500Авто зогсоол
HelipadНисдэг тэрэг
24Давхар
2026Ашиглалт4-р улирал
Encanto Trade Center - Office
02

Панорам үзэмж, инженерийн цогц шийдэл

Энэ барилга дээр ярих маш олон давуу тал, онцлогууд байгаа. Мэдээж хамгийн өндөр барилга учраас оффисийн цонхоороо улаанбаатар хотыг бүхэлд нь харах боломжтой. 4.5 метрийн өндөр таазай, өндөрлөгөөний шал, орчин үеийн халаалтын шийдэл, бүрэн агааржуулалт, галын спринклер систем зэрэг инженерийн цогц шийдлээр тоноглогдсон.

03

1500 автомашины зогсоол

Төслийн хүрээнд нийт 1500 автомашины зогсоолтой ба зөвхөн оффисын ажилтнуудад зориулсан 400 автомашины зогсоолыг бүтээн байгуулсан.

04

Доод давхарын үйлчилгээний төвлөрөл

Барилгын доод хэсэгт байрлах 8 давхар худалдаа, үйлчилгээний төвд ресторан, кофе шоп, food court болон өдөр тутмын бүх төрлийн үйлчилгээ төвлөрсөн. Encanto Mall, Оргил Худалдааны төв болон Encanto Sport Complex, Саун-тай гүүрэн холболтоор холбогдсон тул таны бизнес болон ажилтнуудын өдөр тутмын хэрэгцээг нэг дор бүрэн хангах боломжтой.

05

YUANDA дэлхийн №1 шилэн фасад

Япон, Австрали зэрэг орнуудын өндөр зэрэглэлийн барилгуудад хэрэглэгддэг Yuanda брэндийн дэлхийн №1 шилэн технологиор хийгдсэн шилэн фасадтай. Энэхүү технологийн шийдэл нь Монголд анх удаа Encanto Trade Center - Office-д нэвтэрч байгаа өндөр стандартын шийдэл болж байна. Зундаа хэт халалтыг бууруулж, өвөлдөө дулаан алдагдлыг багасгадаг, дээд түвшний дуу тусгаарлалттай, жилийн дөрвөн улиралд тогтвортой тав тухтай ажиллах орчныг бүрдүүлнэ.

06

Ган хийц, уян хатан төлөвлөлт

Ган хийц бүхий энэхүү барилга нь газар хөдлөлтөнд өндөр тэсвэртэй бөгөөд урт хугацааны найдвартай, аюулгүй ашиглалтыг бүрдүүлж байна. Ган хийцлэлийн хамгийн том онцлог бол том зайтай, багана багатай төлөвлөлт хийх боломжийг олгодог. Ингэснээр оффис, худалдаа, олон нийтийн үйлчилгээний орон зайг илүү цэлгэр, уян хатан байдлаар зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгдөг.

07

FUJITEC ухаалаг лифт

Мөн хиймэл оюун ухаанаар ажилладаг Fujitec ухаалаг лифтний систем нь аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ лифт хүлээх хугацааг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна.

08

Дээд түвшний аюулгүй байдал

Оффисын барилга маань аюулгүй байдлыг дээд түвшинд хангаж нийт 7 лифт, 2 зугтах шат, тусгай ослын лифт, нисдэг тэрэг хүлээн авах боломжийг бий болгосон.

09

2026 оны 4-р улирал — түрээс нээгдлээ

2026 оны 4-р улиралд ашиглалтад орох Encanto Trade Center - Office-н түрээсийн захиалга нээгдэж байна. Та өнөөдрөөс захиалгаа өгч, дотоод заслаа хүссэнээрээ зохион байгуулах боломжтой.

Stacking Plan

Давхарын
төлөвлөлт

Зүүн оффис барилга дээр давхар сонгоод, баруун талаас тухайн давхрын 4 оффисыг хараарай.

Ачааллаж байна...

Байршил

Хотын төвөөс 900 метр

Encanto Trade Center нь Чингисийн талбайгаас 900 м зайд, БЗД-ийн 26-р хороонд Энканто таун хотхонд байрладаг. 24 давхар оффис, 34 давхар өндөр зэрэглэлийн орон сууц бүхий Монголын хамгийн өндөр төмөр каркасан барилга. Төрийн болон хувийн том байгууллага, худалдаа үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэгүүдтэй хамгийн ойр.

Хаяг

Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Энканто таун

А зэрэглэлийн бүс · Хотын төвөөс 900 м

Дурсгал, парк

  • Сүхбаатарын талбай900 м
  • Үндэсний соёл амралтын хүрээлэн500 м
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн500 м
  • Цэнгэлдэх хүрээлэн800 м

Сургууль

  • Орчлон сургууль100 м
  • International School of Mongolia300 м
  • 130-р сургууль300 м
  • Hobby сургууль700 м
  • Олонлог сургууль700 м
  • Global Innova900 м
Техникийн мэдээлэл

Талбай, хугацаа, стандарт

Давхарын сонголт

10–14 давхар

Дунд давхар — олон талбайн сонголт

344 м²333 м²340 м²308 м²

10 дулаан зогсоол түрээслэх эрх

15–22 давхар

Дээд давхар — том талбай

Plan A1,565.07 м²
Plan B784.34 м²
Plan C749.49 м²

5 дулаан зогсоол түрээслэх эрх

Түрээсийн захиалгаОдоо нээлттэй

Өнөөдрөөс захиалга өгч, дотоод заслаа зохион байгуулах боломжтой.

Ашиглалтад орох2026 оны 4-р улирал

Encanto Trade Center - Office ашиглалтад орно.

Инженерийн стандарт

01

Эргийн хамгаалалт

14 метр урт 532 ширхэг төмөр бетон шонгуудыг инженерийн зургийн дагуу байршуулж, олон улсын стандартад нийцсэн эргийн хамгаалалтын систем бий болгосон.

02

Хөрсний ус хамгаалалт

Температурын хэлбэлзэлд тэсвэртэй шингэн мембранаар хөрсний уснаас бүрэн хамгаалсан суурь.

03

Газар хөдлөлтийн тэсвэр

Q345B, Q235 маркийн ган төмөр каркас, A500С арматур, Premium Building Materials бетон — 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй.

04

Бат бөх шалны систем

Ердийн шалнаас 2–3 дахин нягт (1 м³ = 1650 кг) — даац, чичиргээ, дуу чимээг сайн шингээдэг.

05

Шилэн фасад

Дэлхийн №1 YUANDA брэнд — UV, дуу, тоос тусгаарлалт, дулааны алдалт багасгасан битүүмж.

06

Ухаалаг лифт

FUJITEC EZ Shuttle — зорчигчийг оновчтой лифт рүү хуваарилж, хүлээлгийн хугацааг багасгана.

Шилэн гүүр

Гадагш гаралгүй бүх үйлчилгээ

Ухаалаг шийдэл бүхий шилэн гүүрээр Encanto Mall, Encanto Sport Complex, «Оргил» худалдааны төв, дулаан автозогсоол руу гадагш гаралгүй шууд үйлчлүүлэх боломжтой.

Encanto MallEncanto Sport Complex«Оргил» худалдааны төвДулаан автозогсоол

Encanto Trade Center

  • Хайпермаркет
  • Молл
  • Ресторан
  • Лоунж
  • Ballroom (1000 хүн)
  • Кино театр
  • Саун, спа
  • Фитнесс
  • Усан бассейн
  • Банк
  • Хүүхдийн тоглоомын төв
  • Хүүхдийн цэцэрлэг

Борлуулалтын алба

Холбоо барих

Түрээсийн лавлагаа

Дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал авахыг хүсвэл хүсэлт илгээнэ үү эсвэл борлуулалтын албанд шууд залгана уу.

Office Tower
Төсөл

Бусад хэсгүүд